Шууд Chart

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллалаа

2022-06-23 18:59:59

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ахлах мэргэжилтэн С.Даваадорж нар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага, алба хаагч нартай уулзалт хийж, санал солилцлоо.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Б.Дашдаваа иргэний болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, алба хаагчдын ажлын ачаалал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар мэдээлэл хийлээ. Үүнд:

Шүүхээс ирж буй гүйцэтгэх баримт бичгийн тоо эрс нэмэгдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд нарын хамтарсан нэг шийдвэр гүйцэтгэгчид ногдох нормативаас хэтэрч, ажлын ачаалал нэмэгдсэн;

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны зардлыг төсвөөс санхүүжүүлэхээр заасан ч зардлыг бүрэн шийдвэрлээгүй;

Алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх талаар дурдлаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, нийгмийн баталгааг сайжруулах, цалингийн шатлалыг ахиулах, нэмэгдлийг олгох, программ хангамж, мэдээллийн санг сайжруулах, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг холбогдох албан тушаалтанд уламжлах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарч буй хүндрэлийг шийдвэрлэх боломж нөхцөлийг судалж, хуульд тусгахаар санал солилцон ажиллалаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.


Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллалаа  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй