Шууд Chart

Улсын химийн XXXV олимпиад Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна

2026-04-07 13:38:16

 

Улсын химийн XXXV олимпиад Хэнтий аймагт  дөрөвдүгээр  сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 40 багш, 91 суралцагч оролцож, мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна.

Олимпиад  дөрөвдүгээр сарын 06-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд өнөөдөр 12 дугаар  ангийн онол бодлогын тэмцээн, 9 дугаар  ангийн сорил туршилтын тэмцээн, багш нарын онол бодлого, сорил туршилтын тэмцээнээр үргэлжилж байна.


Улсын химийн XXXV олимпиад Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй