Шууд Chart

М.Мөнхгэрэл “U23” хүртэлх насны Азийн аварга боллоо

2022-06-25 10:02:16

“Бишкек-2022” чөлөөт бөхийн “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өчигдөр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Сонгинохайрхан дүүрэг, “MJ” клубийн тамирчин

Одоогоос гурван жилийн Улаанбаатарт “U23” ангиллын анхны Азийн аваргад 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг аваргалж байсан бол түүний жингийн дүү М.Мөнхгэрэл цувралыг үргэлжлүүллээ. М.Мөнхгэрэл Монголын бөхчүүдээс энэ насны ангилалд Азийн аварга болсон найм дахь тамирчин болж байна.

Сонирхуулахад, М.Мөнхгэрэлээс өмнө 2019 онд Т.Тулга, Э.Тэмүүлэн, Б.Отгонбаяр, Ц.Намуунцэцэг, Б.Халиунаа, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар нутгийнхаа дэвжээнд түрүүлж байв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Мөнхгэрэл “U23” хүртэлх насны Азийн аварга боллоо  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй