Шууд Chart

Үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2022-07-03 12:41:03

Долоодугаар сарын 3-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Улз голын дунд болон адгаар үерийн түвшинг 5-20 см, Увс нуурын савын Хархираа гол үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна. Ойрын өдрүүдэд хойд болон төв, зүүн аймгийн зарим хэсгээр борооших тул Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Онон, Балж, Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрний усны түвшин нэмэгдэх хандлагатай байна.

Мөн жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Гадаргын усны судалгааны хэлтэс


Үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй