Ойрхи Дорнодод АНУ, Израиль, Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөн өнөөдрийн байдлаар улам хурцдаж, бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд нөлөөлсөөр байна.
Израиль Ираны стратегийн объектууд, эрчим хүчний дэд бүтэц болон удирдлагын төвүүдэд цохилт өгч, сүүлийн өдрүүдэд Ираны өндөр түвшний удирдлагууд амь үрэгджээ. Иран хариуд нь Персийн булангийн бүс нутгийн болон Израиль руу пуужин, дроны довтолгоо хийж, эрчим хүчний байгууламжуудад хохирол учруулсан байна.
Мөргөлдөөн зөвхөн хоёр улсын хүрээнд явагдсангүй, Ливан, Ирак зэрэг орнууд ч оролцож, дэд бүтэц эвдэрч, иргэд амь үрэгджээ. Хормузийн хоолой орчимд нөхцөл байдал муудсанаар нефть тээвэрлэлт саатаж, дэлхийн зах зээлд үнэ өсөхөд нөлөөлж байна.
АНУ Израильтай хамтран цохилт өгч байгаа ч зарим ажиллагаанд шууд оролцоогүй гэж мэдэгдэж, Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн ажиллагааг үр дүнтэй хэмээн үнэлсэн байна. Иран удирдлагын томоохон гарз амссан ч цаашид хариу довтолгоо өгөхөө мэдэгдэж, бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцийг онилох боломжтойг анхааруулжээ.
НҮБ‑ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж, мөргөлдөөнийг зогсоохыг уриалсан бол Европын холбоо болон бусад орнууд дипломат аргаар нөхцөл байдлыг намжаахыг уриалж байна.
Одоогоор мөргөлдөөн зогсох шинжгүй байгаа бөгөөд нөхцөл байдалд дэлхийн улс орнууд анхаарал хандуулж байна.
| Ойрхи Дорнодод мөргөлдөөн хурцдаж байна | ||
| Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.