Шууд Chart

Ой уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг

2026-03-20 14:09:19

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд “Олон улсын ойн өдөр”-ийг тэмдэглэдэг.

Энэхүү өдрөөр ой, модны байгаль, нийгэм, эдийн засагт гүйцэтгэж буй үнэлж баршгүй үүргийг олон нийтэд таниулах, ойн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжих зорилготой юм.

2026 онд дэлхий нийтээр “Ой ба эдийн засаг” (Forests and Economies) уриан дор тэмдэглэж байна.

Ой мод нь биологийн олон янз байдлыг хамгаалахад болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ой модыг хамгаалах нь эх дэлхий, хүмүүн төрөлхтний сайн сайхан байдалд чухал ач холбогдолтой гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 


Ой уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй