Шууд Chart

“Өөрийгөө хамгаалъя” сургалтад 600 орчим багш, сурагч хамрагдлаа

2022-08-12 12:27:31

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборын “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зусланд амрагч хүүхдүүдэд зориулсан “Өөрийгөө хамгаалъя” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад 600 орчим багш, сурагч хамрагдаж, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлэн байх, шаардлагатай тохиолдолд бусдад үзүүлэх анхны тусламж, усны ослоос өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ болон Монгол улсад тохиолдсон усны ослуудын жишээн дээр мэдээллийг өгсөн юм.

Мөн усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж үзүүлэх дадлага хийлгэж, үер, усны ослын үед ашиглагддаг багаж, зэвсэглэмж, хувцас хэрэглэл болоод уснаас хүн аврах арга тактикийн талаар танилцууллаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


“Өөрийгөө хамгаалъя” сургалтад 600 орчим багш, сурагч хамрагдлаа  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй