Шууд Chart

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналтын цэг ажиллаж байна

2022-08-17 10:38:32

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах багц хууль, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62, 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу Авто тээврийн шалган нэвтрүүлэх 6 товчоо болон хяналтын цэгт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад 16 удаагийн зөрчлөөр 32 ширхэг тарвага тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн тарвагыг ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, тарваган тахлын шинжилгээнд хамруулжээ. Эдгээрт Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж, хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьcгалын санд төвлөрүүлсэн байна.

Мөн холбогдох зөвшөөрөлгүй 4 ширхэг загас, 2 ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.


Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналтын цэг ажиллаж байна  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй