Шууд Chart

Сэрэмжлүүлэг: Гол, усны осол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна

2022-08-18 10:24:26

Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 80 тохиолдол бүртгэгдэж, 79 иргэн иргэн амь насаа алдсан байна. Үүний 60 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

– Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Сэрэмжлүүлэг: Гол, усны осол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй