Шууд Chart

Протез, ортопед, тусгай хэрэгслийн хүртээмжийн байдалд хийсэн үнэлгээ, судалгааны тайланг хэлэлцүүллээ

2022-09-22 14:16:22

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй “Үр дүнтэй нийгмийн халамжийн системийн чадавх бэхжүүлэх нь” төслийн хүрээнд АХБ-ны Техник туслалцааны баг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт хамтран “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн чанар, хүртээмж”-ийн байдалд судалгаа, үнэлгээ хийснээ танилцууллаа.
 
Протез, ортопед, тусгай хэрэгслийн чанар хүртээмж, сэтгэл ханамжийн талаар судалсан дээрх үнэлгээ, олон улсын туршлагад үндэслэн Монгол улсад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд олгож байгаа протез, ортопед, тусгай хэрэгслийн чанар, хүртээмжийг сайжруулах бодлого арга хэмжээний талаар боловсруулсан зөвлөмжөө танилцуулсан юм.
 
Судалгааны үр дүнг хэлэлцүүлэх уулзалтад ахлагч ноён Лудовико Карраро, АХБ-ны төслийн багийн гишүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон туслах хэрэгсэл нийлүүлэгч гэрээт байгууллагын төлөөлөл оролцлоо гэж ХНХЯ-наас мэдээллээ. 
 

Протез, ортопед, тусгай хэрэгслийн хүртээмжийн байдалд хийсэн үнэлгээ, судалгааны тайланг хэлэлцүүллээ  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй