Шууд Chart

“Бид бүгдийг чадна" өдөрлөг болно

2022-09-22 15:11:27

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран есдүгээр сарын 21-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах” сургалтыг зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болон тулгардаг түгээмэл асуудлуудыг тодорхойлох, түүнийг хэрхэн даван туулж буй туршлага солилцох, боловсрол, нийгмийн халамж, хөнгөлөлт, тусламжийн талаарх мэдээлэл хүргэх зорилготой.

Тус уулзалт, сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 20 гаруй эцэг, эх хамрагдсан бөгөөд хүүхдийн оношилгоо, үнэлгээ, боловсролын хүртээмжгүй байдал, хүүхэдтэй хэрхэн ажиллах, сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөх, арга зүйгээр хангах зэрэг өөрсдийн тулгамдаж буй асуудал, санал сэтгэгдлээ харилцан ярилцаж ганцаарчилсан зөвлөгөөг авч цаашид сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээллийг тогтмол авч байх хүсэлтэйгээ илэрхийлсэн олон чухал сэдвүүдийг хөндөж харилцан туршлага, мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалт, сургалт болж өндөрлөлөө гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.


“Бид бүгдийг чадна" өдөрлөг болно  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй