Шууд Chart

“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” үндэсний сургалт зохион байгуулав

2022-09-22 16:00:24

Гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хамгаалах “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага” стандартыг мөрдөх, бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөлт хийх арга зүйгээр хангах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулж нэгдмэл ойлголттой болох зорилгоор үндэсний хэмжээний сургалт зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, төр иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хүүхдийн хөгжил, хамгааллын байнгын ажлын хэсэг, Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартын техникийн хороо, Хүүхэд хамгааллын кластер мэргэжлийн ангийг байгуулж төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжлийн ангийн гишүүдэд стандартыг хэрэглэх чадамж олгох сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа юм.

Өнөөдрийн сургалт гэр бүл хүүхэд, залуучуудын асуудлаарх эрх зүйн шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх бодлого арга хэмжээ, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, өвөлжилтийн бэлэн байдал ба хариу үйлчилгээ, гамшгийн үеийн хүүхэд хамгааллын стандарт, цар тахал, зуд, газар хөдлөлтийн үед стандартыг хэрхэн ашиглах талаарх заавар, гамшгийн үед нийгэм- сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга зүй, хүүхдэд ээлтэй гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, гамшиг, онцгой байдлын үед мэргэжлийн анги хэрхэн ажиллах, зохицуулалт хамтын ажиллагаа сэдвээр болж гишүүдэд ойлголт мэдээлэл өглөө.

Сургалтад аймаг, нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, хэлтсийн төлөөлөл бүхий 105 хүн оролцлоо гэж ХНХЯ-наас мэдээллээ. 


“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” үндэсний сургалт зохион байгуулав  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй