Шууд Chart

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Дундговь аймагт ажиллаж байна

2022-09-28 10:10:02

ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, Захиргааны хэлтсийн дарга Д.Ичинноров, Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Даваажаргал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын мэргэжилтэн Ц.Одсүрэн нар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Профайлинг” үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлж буй явцтай танилцаж, хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдээс санал авах, зөвлөгөө өгөх зорилгоор есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна.
 
Түүнчлэн тус аймгийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, салбарын албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг сонсов гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. 
 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Дундговь аймагт ажиллаж байна   
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй