Шууд Chart

Тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ

2022-09-28 12:56:16

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 09-р сарын 08-аас 09-р сарын 15-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Түй-Шаргалжуутын цурав голомтод тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгааг хийж ажиллалаа.

Төлөвлөгөөний дагуу 4 секторын 36.000 га талбайд ажиллаж, тарваган тахлын үндсэн болон нэмэгдэл агуулагчийн 400 нүх үзэж гадны шимэгч цуглуулж, мэрэгч амьтны тархалт, тоо толгойг тогтоож, агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, нягтшил, экологи, популяцийн судалгааг хийлээ. Шинжилгээгээр нийт 40 амьтан олборлон шинжилж сорьц авч сорьцонд тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох халдварт өвчний үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Шинжилгээ хийх хугацаанд сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилчид болон голомтот нутагт нутаглаж байгаа нийт 156 хүн амд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хийж, 150 ширхэг санамж материал тараан ажиллалаа.

Эх сурвалж: Баянхонгор ЗӨСТ


Тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй