Шууд Chart

ГССҮТ “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр 1000 гаруй иргэнийг үзлэг, зөвлөгөө мэдээлэлд хамруулжээ

2026-04-23 09:55:08

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны ач холбогдлыг таниулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл түгээж ажиллалаа.

“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир”, “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг”, “Уламжлалт анагаах ухаан” зэргээр нийт гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд 1000 гаруй иргэнийг үзлэг, зөвлөгөө мэдээлэлд хамруулсан байна.

Тухайлбал, ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас иргэд, олон нийтэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг таниулах, осол гэмтэл, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө, мэдээллийг нийт 450 хүнд хүргэжээ. Үүнд:

  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, автомашинд зөв тээвэрлэх (Хүүхдийн суудал, суудлын бүсний зөв хэрэглээ)-ний талаар
  • Хамгаалах хэрэгсэл буюу малгай, хамгаалалтын хэрэгслийн зөв хэрэглээ, ач холбогдлыг таниулах

Зам тээврийн осол

  • Скүүтер, цахилгаан дугуй, мопед
  • Түлэгдэлт
  • Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт г.м (брошур, видео шторк) зэрэг багтсан байна.

Мөн ГССҮТ-ийн Статистик, тандалт судалгааны албаны дарга Б.Түмэн-Өлзий улсын хэмжээнд осол, гэмтлийн өнөөгийн байдлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Түүнчлэн ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог нийт 965 хүнд хийсэн.

  • Ясны сийрэгжилт -420
  • Үений эхо үзэж, зөвлөгөө өгөх -184
  • Толгой, нурууны гэмтлийн мэс заслын эмчийн зөвлөгөө -82
  • Яс, үений эмгэгийн эмчийн зөвлөгөө -170
  • Гар сарвууны гэмтлийн мэс заслын эмчийн зөвлөгөө -61
  • Түлэгдэлтийн гэмтлийн эмчийн зөвлөгөө -48 хүн хамрагджээ. 

ГССҮТ “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр 1000 гаруй иргэнийг үзлэг, зөвлөгөө мэдээлэлд хамруулжээ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй