Улсын хэмжээнд нийслэлийн 6 дүүрэг, 4 аймгийн 10 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх 16 хөдөлгөөнт бүлэг, 4 аймгийн 42 суманд орон нутгийн мэргэжлийн анги, Байгаль орчны газраас ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх 47 хөдөлгөөнт эргүүл, 4 аймгийн 13 суманд 23 байнгын хяналтын цэг ажиллаж байна.
Тус хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Байгаль орчны газар болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 334 ажилтан, алба хаагч, 59 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Улсын хэмжээнд он гарсаар нийслэлийн 2 дүүрэг, 10 аймгийн 35 суманд, 63 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий сумдад хөдөлгөөнт бүлэг, хяналтын цэг ажиллаж байна | ||
| Үзсэн: 127 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.