Шууд Chart

Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ МСҮТ модон жорлонгоо бүрэн халж чаджээ

2022-09-28 16:36:11

Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ МСҮТ нь хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 1955 оноос хойш модон жорлонтой  үйл ажиллагаа явуулж иржээ. Тэгвэл өнөөдөр "Нийслэл ротари клуб"-ын хөрөнгө оруулалтаар өмнө нь нүүрсний агуулах байсан газрыг шинээр засварлан тохижуулж боловсон ариун цэврийн байгууламж барин хүлээлгэн өгчээ.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэ МСҮТ-д 300 гаруй оюутнууд суралцдаг. Хүүхдүүд өвөл даарах, байрны хүүхдүүд шөнө гарахдаа айх, тохь тухгүй байдал үүсгэх зэрэг олон хүндрэлүүд гардаг. Тэгвэл энэ асуудлууд шийдэгдэж боловсон ариун цэврийн байгууламжтай болж байгаадаа оюутнууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Тус МСҮТ нь боловсон ариун цэврийн байгууламжаас гадна сургалт, дадлага явуулах мах сүүний үйлдвэрийг энэ онд байгуулж сургуулийнхаа хажууд дадлага хийх боломжоор оюутнуудаа хангажээ. Ингэснээр хөдөө аж ахуйн мэргэжилтэн цогцоор нь бэлдэх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байна. 

Сурвалжлагч: Т.Саранчимэг


Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ МСҮТ модон жорлонгоо бүрэн халж чаджээ   
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй