Шууд Chart

СЗХ: Хэлэлцүүлэг зохион байгууллаа

2022-09-29 11:19:05

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагчдын санхүүгийн чадавх, даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгөтэй эсэхийг тодорхойлох гол үзүүлэлт болох төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэн эрсдэлд суурилсан хөрөнгийн аргачлалаар тооцоолох, салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор олон улсын зөвлөх, зөвлөх багтай хамтран салбарын оролцогчид болон СЗХ-ны албан хаагчдыг сургаж дадлагажуулах, арга аргачлал, заавар зөвлөмж батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн. Үүний үр дүнд тогтмол хувь, дүрэмд суурилсан уламжлалт хэлбэрийн зохицуулалтаас эрсдэлд суурилсан аргачлалд шилжих шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан “Эрсдэлд суурилсан төлбөрийн чадвар, түүнд хяналт тавих журам”-ын төслийг боловсруулаад олон нийт болон салбарын оролцогчдоос санал авахаар СЗХ-ны цахим хуудаст байршуулсан. 

Журмын төсөлд Монголын актуарчдын нийгэмлэг, Монголын даатгагчдын холбоо болон актуарч нараас холбогдох саналыг ирүүлсэн бөгөөд саналуудтай холбогдуулж уулзалтыг тухай бүрт нь зохион байгуулах, холбогдох тооцооллыг судалж ажилласан. Улмаар журмын төслийг эцэслэн боловсруулаад нэгдсэн хэлэлцүүлгийг энэ сарын 27-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт даатгагчийн удирдлага, актуарч болон бусад төлөөлөл оролцсон бөгөөд төсөлд ирүүлсэн саналуудыг журамд тусгасан эсэх, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийн тооцоололд орсон өөрчлөлтийн талаар танилцуулж, цаашид журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мдээллээ.


СЗХ: Хэлэлцүүлэг зохион байгууллаа  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй