Шууд Chart

АТГ: Түгээмэл үйлдэгддэг авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоох судалгааны ажлыг эхлүүлэв

2022-11-30 12:34:23

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 80 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 75 нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, хүний нөөц томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 201 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэлд хийх дүн шинжилгээ”, “Түгээмэл үйлдэгддэг авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоох” зэрэг судалгааны ажлыг эхлүүлээд байна.


АТГ: Түгээмэл үйлдэгддэг авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоох судалгааны ажлыг эхлүүлэв  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй