Шууд Chart

Малчдын түвшинд өвс, тэжээл бэлтгэл 84.5 хувьтай гарлаа

2022-12-01 14:51:06

Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд малчдын түвшинд өвс 1.2 сая тонн, сүрэл 14.9 мянган тонн, ногоон тэжээл 88.5 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 57.4 мянган тонн, гар тэжээл 88.6 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, давс, хужир шүү 116.9 мянган тонн бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3 мянган тонн, тэжээл 12.5 мянган тонн бэлтгэх үүрэг өгсөн. 

Өвөлжилтийн бэлтгэл хүлээн авахад малчдын түвшинд 

  • Өвс 1.1. сая тонн, 
  • Сүрэл 15.0 мянган тонн, 
  • Ногоон тэжээл 88.0 мянган тонн, 
  • Үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, 
  • Гар тэжээл 47.9 мянган тонн, 
  • Дарш 13.1 мянган тонн, 
  • Хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байна. 

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 21.0 мянган тонн, тэжээл 8.2 мянган тонныг бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94.0 хувийг, тэжээлийн 69.0 хувийг бэлтгэсэн байна.  Аймгуудын зах дээр 4.0 мянган тонн өвс, 1.7 мянган тонн тэжээл байгаа мэдээтэй байна. 

Газар тариалангийн үйлдвэрлэлээс тарьсан ногоон тэжээл, гурилын үйлдвэрээс гарах тэжээл, тэжээл рүү шилжиж буй улаанбуудай зэргээс 220.0 мянган тонн хүчит тэжээл бэлтгэгдэнэ. Мөн баруун аймгууд жилд 25.0-30.0 мянган тонн хүчит тэжээл импортолдог бөгөөд энэ жилийн хувьд нэмэгдэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


Малчдын түвшинд өвс, тэжээл бэлтгэл 84.5 хувьтай гарлаа  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй