Шууд Chart

“Монголиан Эйрвейс” компани зорчигч тээврийн Airbus загварын агаарын хөлгөө хүлээн авлаа

2022-12-04 11:03:17

Монголиан Эйрвейс компани /2022.12.02/ агаарын тээврийн AIRBUS A330-200, A320-200 загварын агаарын хөлгүүдээ хүлээн авлаа.
Тус онгоцоор Берлин, Москва, Екатеринбург, Сингапур, Үрэмч, Шанхай зэрэг Ази, Европын агаарын тээврийн зангилаа хотууд руу нислэг үйлдэнэ.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 мөн 2025 оныг “Монголд Зочлох Жил” болгон зарлаж, агаарын тээврийн салбарыг либералчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилго, зорилтуудтай дээрх агаарын хөлгүүдээр нислэг үйлдэх нь өндөр ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЗТХЯ


“Монголиан Эйрвейс” компани зорчигч тээврийн Airbus загварын агаарын хөлгөө хүлээн авлаа  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй