Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог тэтгэмжид хэрхэн бүртгүүлэх вэ

2022-12-21 09:59:59
Error loading player: No playable sources found

Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог тэтгэмжид бүртгүүлэхийн тулд хамгийн түрүүнд https://ehalamj.mn/ цахим сайтад бүртгүүлэн нэвтрэн орох шаардлагатай.
 
1. Та E-Mongolia бүртгэлтэй нууц үг нэвтрэх нэрээрээ орсон ч болно.
 
2. Сайт руу нэвтэрч орсны дараа хүсэлт гаргах цэс рүү орж, Жирэмсэн эхийн тэтгэмж хэсгийг сонгож идэвхжүүлнэ. Ингээд бүрдүүлэх материалын цахим жагсаалт гарч ирнэ.
 
3. Та хяналтад орсон эмчдээ урьдчилан хэлж, жирэмсэн эхэд олгох тэтгэмжид хамрагдах хүсэлтийн цахим зөвшөөрөл явуулдаг. Үүний дараа цахимаар бүрдүүлэх товч мэдээллийг (банкны данс, хувийн мэдээлэл) бөглөөд хүсэлт илгээх товчийг дарна. Бүртгэлийг хийсний дараа таны бүртгэлтэй утас, мэйл хаягт хариу ирнэ.
 
4. Бүртгэлийг амжилттай хийж дууссаны дараа хүсэлт илгээгдлээ гэсэн төлөвтэй харагдах бөгөөд холбогдох мэргэжилтэн хүлээж авсны дараа мэргэжилтэнд хуваарилагдлаа, хамгийн сүүлд нь баталгаажлаа гэсэн төлөв харагдана.
 
Сар бүрийн 20-ны өдөр таны бүртгүүлсэн дансанд жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмж ордог. Хэрэв амжилттай бүртгүүлсэн ч тэтгэмжийн мөнгө орохгүй байвал дүүрэг, хорооны нийгмийн халамжийн үйлчилгээний мэргэжилтэнтэйгээ холбогдож асуудлаа шийдэх боломжтой. 
 
 
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог тэтгэмжид хэрхэн бүртгүүлэх вэ   
Үзсэн: 15319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-05-21 07:04
5сараас хэдэн сар хүртэл авдаг вэ
Зочин [127.0.0.xxx] 2025-02-20 10:07
5 сартай болоод хөөцөлдөх ёстой юу 4 сартайгаас бичиг баримтаа хөөцөлдөх үү
Зочин [127.0.0.xxx] 2024-09-19 20:06
Нөхөж ордог уу ордог бол нөхөн олголт нь хэзээ ордог вэ
Зочин [127.0.0.xxx] 2024-08-14 16:27
нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай юу?
Сэнджрбадам [127.0.0.xxx] 2024-06-05 13:40
5 сартайгыхаа мөнгөнд орох гэсийн яаж орох вэ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-24 14:33
Лавлах утас хэд бээ
Зочин [127.0.0.xxx] 2023-10-30 14:35
Өмнөх сөр нөхөж олгодог болов уу
Жирмсэн [127.0.0.xxx] 2023-09-20 13:19
Сайхан бна
АС99011905 [127.0.0.xxx] 2023-08-21 19:34
Тэтгэмжид бүртгэлтэй ч 40к орохгүй бна
Зочин [127.0.0.xxx] 2023-08-05 07:47
Төрийн албан хаагч авах уу

Бидэнтэй нэгдээрэй