Шууд Chart

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2023-01-30 15:30:40

2022 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмрээ оруулж, худалдан авалт бүртээ төлбөрийн баримтаа авч, баримтаа баталгаажуулдаг иргэддээ баярлалаа.

Сангийн сайдын 2020 оны "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголтыг олгох журам"-ын дагуу  Монголын татварын алба буцаан олгох саналыг нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлснээс ажлын 20 хоногт буюу хоёрдугаар сарын 21-ний дотор багтан санхүүжилтийг шийдвэрлэх зохицуулалттай гэж Монголын Татварын албанаас мэдээллээ.


НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй