Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс зохион байгуулдаг Элсний VI наадам үргэлжилж байна.
Элсний наадамд 14 спортын 62 багц медалийн төлөө Азийн 45 улсын 1,790 тамирчин өрсөлдөнө. Зохион байгуулагч БНХАУ-ын баг 170 тамирчинтай оролцох бол Тайланд 175, Филиппин 101, Хонконг 84, Шри Ланк 77 тамирчин хүч сорино.
Харин манай улсаас найман спортын төрөлд 51 тамирчин оролцож байгаа.
Элсний VI наадмын Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүч сорьсон Багануур дүүрэг, Монголын хөнгөн атлетикийн холбооны тамирчин, ОУХМ Б.Дулмаа 12м 90см амжилтаар 6 дугаар байрт шалгарчээ.
| "САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.