“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ. Тодруулбал энэ жилийн марафоныг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна. Үүнд:
- Бүтэн марафон - 42км 195м
- Хагас марафон - 21км 095м
- Спорт гүйлт - 10км
- Эрүүл мэндийн гүйлт - 5км
- Гэр бүлийн гүйлт - 1.5км
Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.
| “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ | ||
| Үзсэн: 56 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.