Шууд Chart

Алтайн уулсаас "Алтан ботго"-ны эзэн тодорлоо

2023-02-18 08:57:43

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум бол Цаст Цамбагарав хайрханы өврөөр нутагтай өөлд түмний өлгий нутаг юм. Эрт дээр цагаас ариун дагшин түүхийн улбаатай өөлдүүд ажилсаг хөдөлмөрч хүмүүс.

МҮОНР-гийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан ботго"-ны эзнээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчин Н.Олонбаяр, П.Янжиндулам нар тодорлоо. Тэднийх удам дамжсан малчин гэр бүл юм. 

Шагналыг МҮОНРТ-ийн Стратеги, хамтын ажиллагааны газрын захирал З.Бадрал, Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид гардууллаа.

"Алтан ботго"-ны эзэн болсон малчид "Алтайн өндөр уулсад машин явахгүй жимээр тэмээгээр нүүхээс өөр аргагүй байдаг. Баруун Алтайн уулархаг, ширүүн хүйтэн уур амьсгалтай бүсэд тэмээ өсгөнө гэдэг бусад говь нутагтай харьцуулшгүй хүнд бэрх байдаг" тухай ярьж байлаа.

Бага залуугаасаа таван хошуу малаа төрөл бүрээр нь өсгөн8 үржүүлж ирсэн тэднийх сүүлийн жилүүдэд тэмээн сүргийг илүү өсгөсөн бөгөөд улсаас дэмжиж байгаад сэтгэл ханамжтай явдгаа энэ үеэр илэрхийлж байв.

Арвин их ашиг шимтэй тэмээн сүрэг нь түмээр өсөх болтугай. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Алтайн уулсаас "Алтан ботго"-ны эзэн тодорлоо  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй