Шууд Chart

Сайд С.Бямбацогт: Тээврийн либералчлалыг эрчимжүүлж, эдийн засгийн “судас”-аа тэлнэ

2023-03-24 10:11:41

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.03.23/ олон улсын Тээврийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ён Тэгтэй уулзаж, санал солилцлоо.
Олон улсын Тээврийн форум бол дэлхийн хэмжээнд тээврийн салбарын бодлогыг тодорхойлдог, бүс нутгийн тээврийн үйл ажиллагааг чиглүүлэн ажилладаг томоохон байгууллага юм.
Уулзалтаар талууд
 
-Агаарын тээврийг либералчлах
-Олон улсын тээврийн хэлэлцээрүүдэд нэгдэх
-Бүс нутгийн тээвр логистикийн сүлжээнд нэгдэх, тус сүлжээг хөгжүүлэхэд идэвхтэй оролцох
-Энэ оны 11-р сард бүс нутгийн түвшинд олон улсын тээврийн форум зохион байгуулах
-Олон улсын авто тээврийн олон талт гэрээнд нэгдэх
-Ази Европыг холбосон авто болон төмөр замын хамгийн дөт замналуудыг бий болгох
-Хуурай боомтыг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, мэргэжил арга зүй, техникийн туслалцаа авах зэрэг сэдвээр санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.
Эх сурвалж: ЗТХЯ

Сайд С.Бямбацогт: Тээврийн либералчлалыг эрчимжүүлж, эдийн засгийн “судас”-аа тэлнэ  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй