Шууд Chart

Нөхөн сонгуулийн автоматжуулсан системийн баталгаажуулалтад ажиглагчаар оролцохыг урив

2023-05-25 12:33:41

Хууль тогтоомжид заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах бөгөөд уг системийн программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Сонгуулийн ерөнхий хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 1/167 дугаартай албан тоотыг нам эвсэл, төрийн бус байгууллагуудад хүргүүлж, сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдлийг 2023 оны сонгуульд бэлтгэх, баталгаажуулах үйл явцыг ажиглах, хөндлөнгийн, хараат бус ажиглагчдаа оролцуулах хүсэлт тавилаа.

Нам эвсэл, төрийн бус байгууллагууд 1-2 ажиглагчийн мэдээллийг Хорооны дэргэдэх МТТ-ийн 51-262112 (ажилтан Б.Ууганцэцэг), uugantsetseg@gec.gov.mn цахим хаягаар болон албан бичгээр 2023 оны тавдугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд ирүүлэх боломжтой.

Сонгуулийн автоматжуулсан системын иж бүрдэлд сонгогчдын бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох, дүн гаргах, дамжуулах төхөөрөмж багтдаг болно.

Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо


Нөхөн сонгуулийн автоматжуулсан системийн баталгаажуулалтад ажиглагчаар оролцохыг урив  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй