Өнөөдөр 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, газар хөдлөлтийн үеийн дадлага сургуулийг зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай захирамж гарлаа.
Иргэд аюулгүйн талбайд түр цугларна. Дадлага, сургууль явагдах газруудад өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 15:55-16:10 цагийн хооронд авто зам, замын байгууламжийг түр хаах юм.
Иймд иргэд та бүхэн зарлан мэдээллийн дохио дуугарах үед дадлага сургуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Авто зам, замын байгууламжийг түр хязгаарлана | ||
Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.