Шууд Chart

Монголын сэтгүүлчид Яньтай хотын хөгжилтэй танилцлаа

2023-09-20 11:00:50

Монголын сэтгүүлчид БНХАУ-ын Яньтай хоттой танилцлаа. БНХАУ-ын Яньтай хот нь Шаньдүн мужийн зүүн хэсэгт далайн эрэг дагуу байрлах чөлөөт худалдааны хот юм. Одоогоор 5 дүүрэг, Долоо орчим сая хүн амтай. Одоогийн байдлаар дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагтай худалдааны харилцаа тогтоож, дэлхийн шилдэг 500 гаруй компаниас 100 гаруй нь Яньтайд хөрөнгө оруулалт хийж, бизнесээ эхлүүлээд байна. Байгаль экологи, соёлын өвөрмөц онцлогтой хятадын хотуудын нэг ажээ.

Яньтай хот нь Далайн өргөст хэмх, сам хорхой, хярс, хясаа зэрэг далайн эрдэнэсээр баялаг бөгөөд далайн  46 ферм үйл ажиллагаагаа явуулж байна.

Яньтай хотын хамгийн өндөр цэг нь Яньтай уул. Яньтай уул нь далайн түвшнээс 42.5 метр өндөр.

Яньтай хоттой танилцах Монгол сэтгүүлчдийн аялал Яньтай уулаас эхэлсэн юм. Яньтай уул нь Далайн эргийн байгалийн үзэсгэлэнт бүс бөгөөд  соёлын дурсгалт газрууд, Европ, Азийг хосолсон соёл, зан заншлыг нэгтгэсэн үндэсний хамгийн том аялал жуулчлалын бүс юм. Яньтай уул нь 600 гаруй жилийн түүхтэй, тус хотын түүхийн чухал өлгий, бэлэг тэмдэг ажээ.

Сэтгүүлчдийн дараагийн зочилсон газар бол Яньтай боомт байлаа. Тус боомт нь 1861 онд нээгдсэн олон улсын худалдааны боомт.

Яньтайн үйлдвэржилтийн хот бөгөөд Хятадын эдийн засгийн 41 салбараас 37-г нь хөгжүүлж байна.

Тухайлбал, жилд 71 мянган тонн дарс үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр бол Жанюй дарсны үйлдвэр юм. Уг үйлдвэр нь 1892 онд байгуулагдаж, 1915 онд Панамын алтан медаль хүртэж байсан бөгөөд Хятадын номер нэг дарсны брэнд юм.

Мөн Яньтай хот нь алимаараа маш  алдартай бөгөөд 13 жил дараалан Хятадын жимсний салбарын номер нэг брэнд болж, Лайян лийр, Яньтай интоор, Лүнкөү вермишель, Лүхуа самрын тос, Лүнда зэрэг махан бүтээгдэхүүнээрээ алдартай ажээ.

Бидний очсон дараагийн газар бол Яньтай хотын Чаоян гудамж. Чаоян гудамж нь  барууны хэв маягийн барилгууд, зуун жилийн өмнөх өнгө төрхөө хадгалж буй нь ирж жуулчдыг ихээр татаж байна.

Бидний зочилсон дараагийн цэг нь Жанюй дарсны соёлын музей. Жанюй дарсны соёлын музей нь Яньтай хотын Жыфү дүүргийн Дама замд байрладаг. Үзвэрийн олон танхим, дарсны соёлыг таниулах талбай, Дарсны том зоорь зэргээс бүрддэг.

Далайн эргээр аялж зугаалах таатай орчныг бүрдүүлсэн Яньтай хотын Гэнхай чөлөөт цаг амралтын цогцолбор. Энэхүү цогцлолбор нь аялал жуулчлал, нийтийн хоол, шинжлэх ухааныг сурталчлах, спорт, амралт, далайн орчин зэргийг бүрдүүлж өгчээ. Жилд 150 мянга гаруй жуулчин хүлээн авдаг.  Хүн амьдрахад хамгийн таатай гэсэн үнэлгээ авсан Яньтай хоттой танилцах Монгол Улсын сэтгүүлчдийн аялал үргэлжилж байна.

 


Монголын сэтгүүлчид Яньтай хотын хөгжилтэй танилцлаа   
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй