Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан музейн сан хөмрөгийн цуглуулгаас дэлгэн үзүүлж байна.
Тус үзэсгэлэнд хосгүй үнэт, дахин давтагдашгүй онцлог бүтээлүүдийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, соёлын өв, урлагийн түүхийг олон нийтэд таниулж буй бөгөөд эдгээрээс 1.2х0.4 хэмжээтэй Нархажид бурхан, ур урлалын төгс илэрхийлэл болсон дара эхийн дүрүүд тэргүүтэй эмэгтэй дүртэй бурхад, эртний үеийн хатдаас эхлээд эгэл жирийн монгол эмэгтэйн дүр төрхийг дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээж туурвисан 100 гаруй бүтээлийг эрдэнэсийн их сангаас дэлгэн толилуулж байна.
Эх сурвалж: Соёлын яам
“Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 2102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.