Шууд Chart

Олон улсын биологийн олимпиадаас Монгол Улсын баг хос хүрэл медаль хүртлээ

2024-07-15 08:35:52

Олон улсын биологийн 35 дугаар олимпиад Казакстан улсын Астана хотноо 2024 оны долоодугаар сарын 7-14-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тус олимпиадад:

• Г.Мишээл. Шинэ-Үе сургууль, 12-р анги,
• Г.Ирээдүй. Байгаль-Эх лицей сургууль, 12-р анги,
• Б.Дагвадорж. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сургууль, 12-р анги,
• Э.Марал. Хобби сургууль, 11-р анги нар оролцов.

Энэ жилийн биологийн олимпиадын оролцогчид нь:

• Биохими
• Молекул биологи
• Биоинформатик
• Амьтны анатоми, физиологи гэсэн 4 чиглэл, агуулгын хүрээнд онол, дадлагын ажлуудыг гүйцэтгэж өрсөлдсөнөөс Г.Мишээл (Шинэ-Үе сургууль), Г.Ирээдүй (Байгаль-Эх лицей сургууль) нар хос хүрэл медаль хүртлээ гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.  


Олон улсын биологийн олимпиадаас Монгол Улсын баг хос хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй