Ёс зүйн хорооноос Гадаад харилцааны яам, Канад-Монголын MERIT төсөлтэй хамтран “Төрийн албаны ёс зүйн тогтолцоо, түншлэл, хамтын ажиллагаа” сэдэвт туршлага солилцох уулзалтыг өнөөдөр /2026.07.01/ Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус уулзалт нь “Түншлэл, хамтын ажиллагааны жил”-ийн хүрээнд төрийн албаны ёс зүй, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнг олон улсын байгууллага, гадаад улсын Элчин сайдын яамд, төсөл хөтөлбөрийн байгууллагуудад танилцуулж, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Уулзалтад Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо, Улсын аудитын байгууллага, Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөллийн хамт цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцож, төрийн албаны ёс зүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, олон улсын сайн туршлагын талаар санал солилцов.
Арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын төрийн албаны ёс зүйн төлөв байдал, үйл ажиллагаа”, “Канад улсын төрийн албаны үнэт зүйлс, ёс зүй, байгууллагын соёл, манлайлал, итгэлцэл” зэрэг дөрвөн илтгэлийг танилцууллаа. Мөн орон нутгийн сайн туршлага, ёс зүй, сахилга, хариуцлагын үнэлгээ, ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

| Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо | ||
| Үзсэн: 78 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.