Шууд Chart

Дэлхийн гайхамшиг "Angel falls"

2024-08-13 11:57:45

Өндрөөс унах усны гайхамшигтай үзэгдэл, сүрлэг нүргээн, ойр орчмын содон байгаль зэрэг нь дэлхийн хаана байрлахаас үл хамааран хүн бүхнийг соронз мэт татдаг. Тэдгээрээс дэлхийн хамгийн өндөр нь хэмээн зүй ёсоор нэрлэгддэг "Angel falls" хэмээх хүрхрээ юм.

Уг хүрхрээ нь Анжел буюу сахиусан тэнгэр хэмээх нэрээрээ олонд танигдаж иржээ. Анх 1960 онд Жимми Анжел хэмээх нисгэгч уг хүрхрээ дээгүүр ниссэн анхны хүн болсон учир түүний  нэрээр  нэрлэсэн аж. Венесуэлын холбооны улсын газар нутагт буюу ширэнгэн ойн дунд байрлалтай энэхүү хүрхрээний ноён оргил нь 979 метр бөгөөд харин тасралтгүй буудаг хэсэг нь 807 метр байдаг гэнэ.

Анх 16,17 дугаар зууны үед Спан улсын байгаль судлаач нар олж нээсэн гэх түүхтэй ч 1927 оноос эхлэн олонд танигдаж эхэлжээ. Жуулчдын хамгийн ихээр зорин очдог энэхүү үзэсгэлэнтэй газар нь Пиксар анимейшн студийн Up хэмээх хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг гайхамшигтай хүрхрээ билээ.




Дэлхийн гайхамшиг "Angel falls"  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй