
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт хяналт шалгалтаа үргэлжүүлж байна.
Хяналт шалгалтаар “Балданзасаг” худалдааны төвд явуулын пестицидийн аппаратыг ашиглан түргэвчилсэн аргаар шинжилгээ хийлээ.
Мөн эл аймгийн Мал эмнэлгийн лаборатори итгэмжлэлгүй байгаа нь тогтоогдлоо. Уг лаборатори нь орон сууцны зориулалттай барилгын нэгдүгээр давхарт байрлаж байгаа бөгөөд барилгын бүтэц, зохион байгуулалт нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахгүй байгаа нь тодорхой боллоо.
Нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ тус лабораторийн аюулгүй байдал, багтаамжийн хүрэлцээ болон орчны нөхцөл байдал нь шаардлага хангахгүй байгааг онцолж, уг асуудалд яаралтай анхаарал хандуулан холбогдох байгууллагуудтай хамтран зохих арга хэмжээг авах шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн худалдааны төвүүдэд ашиглагдаж жинг хэмжил зүйн шаардлагын дагуу шалгасан байна. Хяналт шалгалтын үр дүнд жингүүд бүгд лац, баталгаажуулалтын тэмдэгтэй, хүчин төгөлдөр баталгаажилттай байна гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.

Хяналт шалгалт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна | ||
Үзсэн: 230 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.