
Олон нийтийн зүгээс өөрийн болон гэр бүлийн орлого нь сүүлийн 6 жилийн хугацаанд доривтой нэмэгдээгүй ч түүний хүү О.Тэмүүлэнгийн нь ямар эх үүсвэртэй мөнгөөр гадаад, дотоодын тансаг үйлчилгээ авч, найз бүсгүйдээ өндөр үнэ бүхий бөгж, үнэтэй брэндийн бараа бүтээгдэхүүн авч өгсөн зэрэг асуудал өдгөөг хүртэл тайлбаргүй байгаад эгдүүцэж энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж эхэлсэн. Жагсаал өнөөдөр ч үргэлжилж, жагсагчдын тоо нэмэгдсээр байна.
Жагсагчид
- Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох,
- Дараагийн шинэ Засгийн газар эвслийн Засгийн газар байгуулахыг дэмжихгүй,
- Албан тушаалтны биш тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Гэрэл зургуудыг "Огцрох амархан" фэйсбүүк хуудаснаас ашиглав.
"Огцрох амархан" жагсаалд оролцогчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг шаардлаа | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.