
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2025 оны тавдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллээр орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар, өмнөх сараас 1 хувиар өсжээ.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13 хувиар, өмнөх сарынхаас 1 хувиар нэмэгдсэн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг, Сүхбаатар дүүрэгт үнэ хамгийн өндөр буюу 5.49 сая төгрөгт хүрчээ.
Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт 37.3 хувиар буюу 1.49 сая төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр байна. Баянгол дүүрэгт 3 хувиар буюу 124.9 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үзүүлэлт юм. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг болж, мөн Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.57 сая төгрөгт хүрсэн байна.
Хуучин орон сууцны үнэ Чингэлтэй дүүрэгт 22.7 хувиар буюу 998 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, харин Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувиар буюу 311.1 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага юм.
Орон сууцны үнэ 14,3 хувиар нэмэгджээ | ||
Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.