
Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор автомашины үзэсгэлэнг иргэдэд толилуулж энэ сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд байршууллаа.
Үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн түүхийг өгүүлэх ховор автомашинууд багтсан нь иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.
Тухайлбал:
- 1945-1958 онд Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэгдэж байсан Зис-110
- 1953 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, цэрэг, иргэний зориулалттай Монгол Улсын тээврийн салбар, ялангуяа хөдөө орон нутгийн тээвэрт өргөн хэрэглэгдэж байсан ГАЗ-69,
- Монголын Улсын зам тээвэр, аж үйлдвэрт хүчтэй нөлөө үзүүлсэн хүнд даацын ачааны автомашин ЗИС-5,
- Хуучнаар ЗХУ-д хамгийн ихээр үйлдвэрлэгдэж байсан ачааны машин болох ЗИЛ-130 зэрэг дурсамж, түүх өгүүлэх ховор автомашинуудыг байршуулжээ гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Автотээврийн салбарын түүхийг өгүүлэх ховор автомашины үзэсгэлэн дэлгэгдэв | ||
Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.