
Хөгжлийн банк 2025 оны зургаадугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд 350 сая ам.долларын бондыг амжилттай арилжлаа. Гурван жилийн хугацаатай, 8.5 хувийн тогтмол хүүтэй энэхүү бондыг Австрийн Венийн хөрөнгийн биржид бүртгэв.
Уг хэлцэлд дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк болох J.P. Morgan, HSBC хамтран ажиллаж, олон улсын томоохон хөрөнгө оруулагч оролцсон нь Хөгжлийн банкны шинэчлэл өөрчлөлт, засаглал, үйл ажиллагаа болон зээлжих чадварт итгэж байгааг бататгалаа.
Хөгжлийн банк энэхүү урт хугацаат эх үүсвэрийг гадаад өрийн удирдлагыг үр ашигтайгаар хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилгоор ашиглана. Уг санхүүжилт нь улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах, цаашлаад стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах суурь боломжийг бүрдүүлж буй юм.
Монгол Улсын Хөгжлийн банк нь олон улсын санхүүгийн зах зээл дэх үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлж, өртөг багатай, хөгжлийн санхүүжилтийн хүрээг өргөтгөх замаар экспортын чадавх, төрөлжилтийг нэмэгдүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулахаар зорьж байна.
Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 350 сая ам.долларын бонд арилжлаа | ||
Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.