Шууд Chart

“Алтан Соёмбот Монгол" төрийн хүндэтгэлийн концерт үзэгч олны талархлыг хүлээлээ

2025-07-10 17:43:57

Монгол төрийн түүхэн уламжлал, ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, үндэсний бахархлыг илэрхийлсэн “Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. “Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт нь монголын нүүдэлчин ахуй, төрт ёсны дархлаа, эх оронч үзэл, түүхэн замнал, төрийн бэлгэдлийн утга агуулга зэрэг үндэсний бахархлыг хөгжим, бүжгийн дүрслэлээр тайзнаа амилуулж, уламжлалт ахуйн соёлыг орчин үеийн дэвшилтэт техник, гэрэлтүүлэг, найруулгын цогц шийдэлтэй хослуулан үзэгч олныхоо сонорыг мялаалаа.

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт нь зөвхөн урлагийн үзүүлбэр бус, үндэсний үнэт зүйлсийг сэргээн сануулж, түүх соёлын дархлааг бэхжүүлсэн төрийн хүндэтгэлийн онцгой илэрхийлэл юм.

 

 


“Алтан Соёмбот Монгол" төрийн хүндэтгэлийн концерт үзэгч олны талархлыг хүлээлээ  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй