
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор автомашины үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн түүхийг өгүүлэх ховор автомашинууд багтсан нь хүмүүсийн сонирхлыг татаж байна.
Тухайлбал:
- 1932 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 1.5 тонн даацтай “Полу” ачааны автомашин,
- 1936 оноос маршал Чойбалсангийн албан хэрэгцээнд ашиглаж байсан “ГАЗ-М1”, “ЗИС-5”,
- 1945-1950 онуудад Монголын Улсын зам тээвэр, ажүйлдвэрт хэрэглэж байсан, улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хүнд даацын ачааны автомашин ЗИС-5
- 1950-д оноос ХАА-д атар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөн, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, саятны хөдөлгөөн зэрэг өрнүүн их хөдөлмөрийн он жилүүдэд томоохон үүрэг гүйцэтгэсэн “ЗИС-110”, ЗИЛ-130”, “ГАЗ-53”зэрэг ачааны автомашин, “ГАЗ-21”, “ГАЗ-24”, “УАЗ” маркын суудлын автомашинууд,
- 1953 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, цэрэг, иргэнийзориулалттай Монгол Улсын тээврийн салбар, ялангуяа хөдөө орон нутгийн тээвэрт өргөн хэрэглэгдэж байсан ГАЗ-69
- 1938 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн, Америк хөдөлгүүртэй “ГАЗ-М1” маркын автомашинзэрэг дурсамж, түүх өгүүлэх ховор автомашинуудыг байршуулжээ.
Үзэсгэлэнг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор Автомашины үзэсгэлэн, парадыг иргэд та бүхэндээ толилуулж, энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тэртээ 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага 7 автомашинтайгаар байгуулагдаж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байлаа. Энэ түүхэн цаг үеэс хойш 100 жилийн хөгжлийн түүхийг өгүүлэх автомашины үзэсгэлэн, парадыг зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна. Өнөөдрийн үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн салбарын хөгжлийн өнгөрсөн үеийн харуулсан түүх, дурсамжийг өгүүлэх ховор автомашинуудыг байршууллаа. Өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан “Ретро” автомашин, мотоциклийн холбоонд талархал илэрхийлье. Та бүхний ажил үйлс өөдрөг байж, алтан шар зам нь үргэлж ивээх болтугай" хэмээлээ.









Эх сурвалж: Зам, тээврийн яам
Түүхэн ховор автомашины үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.