Шууд Chart

Дэлгэцийн бүтээлийн нуугдмал бурхад

2014-09-30 15:30:35

“Ухааны ур шингэсэн мэлмийгээрээ амьдралын олон өнгө төрхийг тольдон дэлгэцнээ буулгаж чаддаг энэ мэргэжлийн нууц нь хүний сэтгэлийг зураглан буулгах чадварт шингэсэн гэлтэй. Телевизийн урлаг бол дүрслэлийн урлаг. Сайн авсан дүрс, онож бичсэн тексттэй нийлж төгс бүтээл бий болдог. Амьдралын олон өнгийг алдахгүй бүгдийг нь авахсан гэж зураглаач бүр хүсдэг байх.  

“Шидэт дуран”-гаараа хүмүүсийн зургийг авч олны танил болгож, хийсэн бүтээл нь мянга мянган үзэгчийн мэлмийг мялааж, магтаалын үг сонсдог ч тэд харин камерын ард л байдаг. Үүрэг ачаа нь хичнээн хүнд байвч үзүүлэх урлаг, бурхан авьяас нь тэднийг ивээж байдаг болохоор цагийн ямар ч үед авах ёстой зургаа алдалгүй дарж, амьдралын түмэн өнгийг хүний зүрх сэтгэлд буутал зураглан явна. Эндээс тэдний аливааг олж харах уран нүд ухааны цартай нийлэн дэлгэцийн зураглал гарна. Аргагүй л дэлгэцийн нуугдмал бурхад өөрийгөө мартаж үүргээ эрхэмлэн явах ажээ.

“Зураглаачийн алба” хэмээн үеийн үед дуудуулан яваа энэ халуун бүлийн Монголын телевизийн урлагт гүйцэтгэсэн үүрэг их. Дүрслэлийн урлагийн гайхамшгийг тэр чигээр нь сэтгэлд буулгаж харуулж байж л хүний мэлмийг зүрх сэтгэлтэй нь нээнэ.  Ийм л нарийн мэдрэмжтэй урлагийн амийг атгаж яваа болохоор зураглаачид анзааргагүй байх, авхаалж самбаа муутай байх эрхгүй хүмүүс гэж тэд өөрсдийгөө үздэг юм.

Ууган телевизийн хувьд анхны шанг татаж, амьдралын сонин хачинг түмэнд хүргэн алсын долгионоор айлын хойморт хүрэх замыг татсан МҮОНТ-ийн зураглаачид өвлүүлж үлдээсэн бас үргэлжлүүлэх их бүтээлийн эзэд. Бид тэднээр бахархахгүй байхын аргагүй юм...


Дэлгэцийн бүтээлийн нуугдмал бурхад  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй