Шууд Chart

Улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгджээ

2025-10-28 12:25:14

Энэ оны аравдугаар сарын 23-ны байдлаар АТҮТ-д  Авто тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын улсын үзлэг, шалгалтаар улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 2.5 хувийн өсөлттэй байна.  

Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд 13 чиглэлд 22 ААН-ийн 160 тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Давхардсан тоогоор 13000 тээврийн хэрэгслээр 272 мянган зорчигч улс хооронд тээвэрлэжээ. Хот хоорондын чиглэлд 55 ААН-ийн 63 чиглэлд 793 тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байна. АТҮТ энэ жил 1.600 мянган зорчигч тээвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаас өнөөдрийн байдлаар 1.350 мянга буюу гүйцэтгэлийн төлөвлөгөө 84 хувьтай явж байна.

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн мэдээ товчхондоо 10 чиглэлд 639 ААН-ийн 17855 хүнд даацын тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулжээ.  Байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичгийг шаардлага хангасан тээвэрлэгч ААН-ийн тээврийн хэрэгсэлд жигд хуваарилан олгож байна.


Улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгджээ  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй