Шууд Chart

“Хууль ба шударга ёс” бүтээлийн уралдаан зарлалаа

2025-10-29 08:04:47

Европын Холбооны санхүүжилтээр Олон Улсын Эрх зүйн Хөгжлийн Байгууллагын хэрэгжүүлж байгаа “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” 2024–2026 төслийн хүрээнд Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, хууль, шүүхийн байгууллагын талаарх эрх зүйт төрийн үнэт зүйлийг сэтгүүл зүйн бүтээлд тайлбарлах замаар шүүхийн бие даасан, хараат бус байдал, болон шүүх үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, хуульч, судлаач, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, сошиал медиа контент бүтээгчид, нөлөөлөгчид оролцох боломжтой.

Бүтээл нь сэтгүүл зүйн ажлын арга барилыг ашигласан байх бөгөөд:

- Телевизийн бүтээл, нэвтрүүлэг;

- Подкаст, радио нэвтрүүлэг;

- Нийгмийн сүлжээний контент (видео, цуврал кампанит ажил гэх мэт);

- Сэтгүүл зүйн нийтлэл, өгүүлэл, сурвалжилга зэрэг төрлөөр хүлээн авна.

Бүтээлд тавих шаардлага:

- 2025 оны 10-р сарын 27-оос 12-р сарын 15-ны хооронд хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээсэн байх;

- Нийтлэл, нэвтрүүлэг, контентын агуулга, өгүүлэмж өмнө нь ямар нэг суваг, платформоор түгээсэн бүтээлтэй давхцахгүй байх;

- Баримт нотолгоонд тулгуурласан, бодит байдалд нийцсэн, ёс зүйтэй мэдээлэлтэй байх;

- Видео, аудио бүтээл 20 минутаас хэтрэхгүй байх, нийтлэл, бичвэр хэмжээ 2000 үгээс хэтрэхгүй байх;

- Бүтээлийг цахим хэлбэрээр (видео, аудио, бичгийн гм) эх файлын хамт нийтэлж, нэвтрүүлсэн холбоостой нь ирүүлнэ.

Шагналын сан

• Нэгдүгээр байр (1): 8 сая төгрөг

• Хоёрдугаар байр (1): 5 сая төгрөг

Бүтээл хүлээн авах хугацаа

2025 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 15-ыг хүртэл

Бүтээл хүлээн авах цахим хаяг: Mongolia@idlo.int

Холбоо барих утас: +976-11-320904


“Хууль ба шударга ёс” бүтээлийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй