Урамшууллын тухайд "Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгоно.
Зөрчлийн урамшуулал олголтын хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил.
Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн ногдуулж байгаа торгуулийн хэмжээ 200,000 төгрөг хүрэхгүй учраас ихэвчлэн 10 хувийн урамшуулал бодогдоно. Жолооч торгуулиа төлсөн тохиолдолд иргэний урамшуулал олгогдоно.
Тухайлбал иргэний мэдээлсэн зөрчлийн дагуу тухайн жолоочийг 20,000 төгрөгөөр торгоход 14 хоногийн дотор 50 хувийн хөнгөлөлттэйгөөр 10,000 төгрөгийн торгуулийг төлсөн бол иргэнд 10-20 хүртэлх хувийг олгоно. Ингэхдээ иргэнд олгох урамшууллын дүнгээс орлогын албан татварыг суутгаж, дансанд шилжүүлнэ.
Харин зөрчил гаргасан жолооч 20,000 төгрөгийн торгуулиа хугацаандаа төлөөгүй бол сар бүр 10 хувь нэмэгддэг тул таван сарын туршид торгууль нь 30,000 төгрөг болж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалттай. Энэ тохиолдолд оношилгоонд орох, жолооны ангилал нэмэх үед торгуулийг заавал төлүүлж, хугацаа хэтэрч төлүүлсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно. Өөрөөр хэлбэл, жолооч тухайн зөрчлийн торгуулийг хугацаанд нь төлөхгүй явсаар 30,000 болгож төлсөн бол иргэнд 20 хувь буюу 6,000 төгрөгийн урамшуулал бодогдох юм" гэж тайлбарлалаа.
Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил бүрт 20,000 төгрөгийн торгууль ногдуулах хуультай байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
| Зөрчлийн урамшуулал олголтын хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил байна | ||
| Үзсэн: 228 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.