 
                                        
                    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Голомт банк болон Эко Сквер Энержи ХХК хамтран гэр хорооллын айл өрхүүдэд гадна агаарыг дулаан болгон хувиргадаг эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж суурилуулах төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү ажил нь аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд татварынхаа 1 хувийг нийслэлийн дэд бүтэц, байгаль орчны бодит төслүүдэд зарцуулах боломжийг олгодог “1 хувийн хөнгөлөлтийн хууль”-ийг хэрэгжүүлсэн нийслэлийн анхны жишээ болж байна.
Төслийн хүрээнд агаарын бохирдлын түвшин өндөртэй бүсэд байрлах 300 хүртэлх айл өрхийг ногоон халаалтын шийдэлд хамруулах юм. Ингэхдээ өөрсдийн зардлаар гэрээ бүрэн дулаалсан буюу “дулаан алдалтгүй гэр” батламж авсан айлуудад төхөөрөмж суурилуулах юм. Одоогоор эхний ээлжийн айлууд төхөөрөмжөө хэрэглээд хэвшжээ.
Агаараас дулаан ялгаруулдаг уг төхөөрөмж нь уламжлалт цахилгаан халаагуураас 3.6-3.8 дахин бага цахилгаан хэрэглэдэг, урсгал зардал багатай, байгальд ээлтэй технологи гэдгээрээ онцлогтой юм.
Ийнхүү Чингэлтэй дүүрэг 1 хувь хөнгөлөлтийн хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн анхны төслөөрөө утааг бууруулах, ногоон шийдлийг түгээн дэлгэрүүлэх шинэ жишгийг нийслэлд эхлүүллээ гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.  

| Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдож эхэллээ | ||
| Үзсэн: 346 | Mongolian National Broadcaster | 
 
                
 Үндэсний телевиз
					Үндэсний телевиз
					
					 
					 
					 Цагийн хүрд
					Цагийн хүрд
					
					 Найм арваннэг
					Найм арваннэг
					
					 
         
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                            


 Б.Баярсайхан
                                Б.Баярсайхан
                            
 О.Шинэтуяа
                                О.Шинэтуяа
                            
 М.Золзаяа
                                М.Золзаяа
                            
 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                   
                                   
                                   
                              
                            
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.