Шууд Chart

Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалж байна

2025-11-01 13:57:10

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдийг оролцуулах нь хүүхдийн хичээл сургууль завсардах, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл өндөр байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 тогтоолоор “Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон”.

Иймд өвөл, хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас уриалж байна. 


Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалж байна  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй