Олон оронтой дугаараас ирсэн сэжигтэй дуудлагыг авснаар хувийн мэдээллээ алдах эрсдэлтэйг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулж байна. Газар зүйн бус нутгийн харьяалалгүй, виртуал сэжигтэй дугаар байж болзошгүй бөгөөд ийм
дуудлагыг авснаар хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй аж. Мөн мессежээр линк илгээсэн тохиолдолд дарахгүй байхыг сануулав.
Учир нь цагдаагийн байгууллагад хоногт бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 50 орчим хувь нь банкны данс, цахим зээлийн үйлчилгээ, үүрэн холбооны хэрэгслийг ашиглан үйлдэж байх тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөв.
| ЦЕГ: Олон оронтой дугаараас ирсэн сэжигтэй дуудлагыг авснаар интернэт банк, Фэйсбүүк нууц үгээ алдах эрсдэлтэй | ||
| Үзсэн: 215 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.