Шууд Chart

Ханын материал хот орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэлсэн

2025-11-06 12:15:47

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны 12.6 га талбай бүхий 232 нэгж талбарыг хамарсан тус төслийн төлөвлөлтийн талбай 213 нэгж талбар бөгөөд газар чөлөөлөлтийг Нийслэлийн газар чөлөөлөлтийн алба хариуцаж байна. Одоогоор төслийн газар чөлөөлөлт 96 хувийн гүйцэтгэлтэй байна.  

Төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд 1,800 айл, дараагийн ээлжинд 1,200 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулна. Мөн 240 хүүхдийн цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв бүхий цогц шийдэлтэй орон сууцны хотхоныг төлөвлөж байгаа бөгөөд нийт талбайн 50 хувьд нь нийтийн эдэлбэр, зогсоол, ногоон байгууламжийг бий болгохоор төлөвлөжээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг “Материалимпекс” ХХК гүйцэтгэж буй бөгөөд 10 дугаар сарын 24-нөөс барилга угсралтын ажлыг эхэлсэн. 


Ханын материал хот орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэлсэн  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй