Шууд Chart

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлэх аян эхлүүлжээ

2025-11-08 09:18:10

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна.
Улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийн 12-ыг одоогоор бүрэн цахимжуулсан.
Төлбөр авах цэгүүд цахим болсон нь олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байна.
Иймээс “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас "Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян"-ыг 2025 оны 11 дүгээр сарын 5-наас эхлүүлжээ.
Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулна.
Иймд жолооч та хугацаандаа төлбөрөө барагдуулаарай.
Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлнэ.
Та ebarimt.mn, ezam.mn, e-Mongolia.mn зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа хийж төлбөрийн мэдээллээ шалгах, төлөх боломжтой.
Жолооч таны төлсөн мөнгө улсын хэмжээний авто замын арчлалт, засварт зарцуулагддаг гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.  

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлэх аян эхлүүлжээ  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй